Нүүр хуудас Гадаад мэдээ Цэргийн байгууламжууд болон удирдагчдынх нь хоргодох байруудыг устгаж чадахаар болжээ.

Цэргийн байгууламжууд болон удирдагчдынх нь хоргодох байруудыг устгаж чадахаар болжээ.

140
0

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өглөөний 10:45-11:25 цаг хүртэл 40 минутын турш Хойд Солонгосын асуудлаар утсаар ярилцсаны эцэст хамтын тохиролцоонд хүрчээ. Тэдний зүгээс Өмнөд Солонгосын пуужингуудад суурилуулах цөмийн цэнэгт хошууны жинд тавьсан хязгаарлалтыг хүчингүй болгох асуудлыг ярилцсан байна.

Энэ хязгаарлалтыг хүчингүй болгосноор Сөүл шаардлагатай тохиолдолд Хойд Солонгосын газар доорхи цэргийн байгууламжууд болон удирдагчдынх нь хоргодох байруудыг устгаж чадахаар болж байгаа юм. Учир нь Хойд Солонгос өдөөн хатгалгаа зогсоохгүй байгаагаас үүдэн ийм шийдвэрт хүрчээ. Хөх ордны мэдэгдсэнээр, устөрөгчийн бөмбөг туршсан Пхеньяныг тэд эрс зэмлэн буруушаасан бөгөөд Хойд Солонгосын эсрэг хамгийн чанга хатуу хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн талаар “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here