Нүүр хуудас Нийгэм “Буяны үйлсэд идэвхитэй оролцдог”улсаар Мьянмар улс 4 жил дараалан тэргүүлжээ.

“Буяны үйлсэд идэвхитэй оролцдог”улсаар Мьянмар улс 4 жил дараалан тэргүүлжээ.

311
0

Их Британийн “Charities Aid Formation” буяны байгууллага “World Giving Index 2017” тайлангаа танилцуулсан талаар “Сafonline.org цахим хуудаст мэдээлсэн байна. Дэлхийн нийт хүн амын 95 хувийн төлөөлөл болсон 139 улс орныг хамруулсан тус жагсаалтад Монгол Улс 29 дүгээр байрт бичигджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан үзүүлэлт аж.

Улс орнуудыг ард түмэн нь буяны байгууллагад хэр хандив өгдөг, сайн дурын ажилд хэр идэвхитэй оролцдог болон зовж зүдэрсэн, танихгүй хүнд тусалдаг эсэх гэсэн гурван шалгуураар жагсаадаг байна. Энэхүү жагсаалтыг Мьянмар улс дөрвөн жил дараалан тэргүүлжээ. Зүүн Өмнөд Азийн энэ улсад судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын ес нь “Буяны үйлсэд идэвхитэй оролцдог” гэж хариулсан байна. Жагсаалтын хоёр ба гуравдугаар байрт Индонез болон Кени улс бичигдсэн бол 139 дүгээр байрт дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улс оржээ.

“Charities Aid Formation” байгууллагын мэдэгдсэнээр, 2017 онд дэлхийн хэмжээнд өглөг өгөх нь ерөнхийдөө багассан боловч хамгийн ядуу тив болох Африкийн улс орнуудын ард иргэд өглөг өгч, сайн үйлсийн ажилд оролцох нь мэдэгдэхүйц нэмэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here