Нүүр хуудас Гадаад мэдээ Щвейцар бугуйн цаг Крипто хэтэвч /WALLET/-тай боллоо

Щвейцар бугуйн цаг Крипто хэтэвч /WALLET/-тай боллоо

183
0
buguin-tsag-crypto
Щвейцар бугуйн цаг Крипто хэтэвч /WALLET/-тай боллоо

Олон жилийн түүхтэй тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч Favre & Fils компани крипто хэтэвч бүхий гар хийцийн механик төхөөрөмж хөгжүүлж байна.

Энэхүү цаг нь крипто “cold wallet” болон блокчэйн технологид суурилсан “хөрөнгийн эзэмшлийн нууцлалын шийдэл”-тэй байхыг өнгөрсөн долоо хоногт тус компани зарлажээ.

A. Favre & Fils-ийн Гүйцэтгэх захирал Laurent Favre,

“Бид энэхүү анхны төхөөрөмжөө зөвхөн хүмүүс мөнгөө зарцуулдаг зүйлс биш, крипто харилцаа, холбоонд оролцож буй хүмүүст хэрэглэхүйц боломжуудтайгаа хөгжүүлсэн”

Компанийн төлөөлөгч Coindesk-т хэлэхдээ,

энэ цаг нь загвар, онцлог болон материалаас хамаараад 100,000-150,000 Швейцар франк /буюу 102,000-153,000 ам доллар/-ын өртөгтэй болно гэжээ.

Тухайн цаг нь “дата нууцлал болон хувийн мэдээллийн хамгаалалтын хувьд маш сайн баталгаатай байх” ба анхны туршилтын хувилбарыг 2019 оны хоёрдугаар улиралд гаргана гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here