Нүүр хуудас Улс төр Шанхай хотод Консулын газар нээх төслийг өнөөдөр хэлэлцэнэ

Шанхай хотод Консулын газар нээх төслийг өнөөдөр хэлэлцэнэ

349
0
mongol-uls
Шанхай хотод консулын газар нээх төслийг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр /2019-01-22/ Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал,11.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, зургаан асуудал хэлэлцэх юм. Байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль болон БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай болон Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here