Нүүр хуудас Гадаад мэдээ Энэтхэгт Криптовалют бол хууль бус гэв!

Энэтхэгт Криптовалют бол хууль бус гэв!

93
0
kripto
Энэтхэгт Криптовалют хууль ёсны дагуу эсэх нь эргэлзээтэй байна!

Энэтхэгийн ашгийн бус худалдааны байгууллагын тэргүүн криптовалютыг хууль бус хэмээн мэдэгдлээ. NASSCOM буюу Энэтхэг улсын үндэсний программ хангамж ба үйлчилгээний компаниудын холбооны ерөнхийлөгч Дебани Гош хэлэхдээ

Криптовалют бол хууль бус. Тийм учраас бизнесийн байгууллагууд хуулиа л дагах хэрэгтэй” гэжээ.

NASSCOM нь Энэтхэгийн 2,000 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн мэдээллийн технологи, түүнтэй холбогдол бүхий бизнесийг хамаардаг ашгийн бус холбоо билээ.

Өнөөдрийн байдлаар криптовалют нь Энэтхэгт хууль ёсны дагуу байдалтай байгаа бөгөөд өнгөрсөн 7 дугаар сард тус улсын төв банк нь улсынхаа бусад арилжааны банкуудыг дижитал өмч арилжихтай холбоотой бизнес үйлчилгээнд оролцохыг хатуу хориглосон.

Эндээс харахад криптовалют үйлчилгээг хориглосон боловч, криптовалютыг өөрийг нь хууль ёсны бус гэж заасан ямар ч хууль эрхзүйн тогтоол байхгүй хэвээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here