Нүүр хуудас Гадаад мэдээ Энэтхэг улсад чанаргүй барилга барьж, аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн асуудал байнга...

Энэтхэг улсад чанаргүй барилга барьж, аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн асуудал байнга гардаг.

399
0
2017 оны 7 сарын 25-нд Энэтхэгийн Мумбай хотод 4 давхар байшин нурж унасны улмаас 8 хүн амиа алджээ.
 Уг байшинд 15 гэр бүл амьдарч байсан аж. 18 хүнийг аварсан тухай цагдаагийн байгууллага мэдээлсэн байна. 20 орчим хүн байшингийн нурангинд дарагдсан байж болзошгүй байгаа тул эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
 Уг байшингийн 1 дүгээр давхарт байрлаж байсан дэлгүүрт засварын ажил хийсний улмаас уг барилга нурсан байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна.
 Энэтхэг улсад чанаргүй барилга барьж, аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн асуудал байнга гардаг ажээ. 2013 онд Мумбай хотод хууль бусаар барьсан байшин нурсны улмаас 70 гаруй хүн амиа алдаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here