Нүүр хуудас Соёл урлаг Энэтхэгийн үндэсний бүжгийн хамтлаг Монголд тоглоно

Энэтхэгийн үндэсний бүжгийн хамтлаг Монголд тоглоно

429
0
india hamtlag
Энэтхэг бүжгийн хамтлаг монголд тоглоно
Энэтхэг улсын бүжгийн хамтлаг Монголд тоглолт хийнэ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд “Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Энэтхэгийн үндэсний бүжгийн хамтлаг энэ сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан тоглох гэж байна.

БНЭУ-ын “Падавик” бүжгийн төвийн уран бүтээлчид Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн шугамаар гадаадын олон орноор аялан тоглож байгаа бөгөөд энэ удаад Монголын ард түмэнд өөрсдийн үндэсний бүжгийг орчин үеийн бүжгийн төрөлтэй хослуулан гайхалтай уран бүтээлийг хүргэхээр зорьжээ.

Тоглолт энэ сарын 16-ны өдрийн 18:00 цагт “Улаанбаатар чуулга”-д, гуравдугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын тайзнаа болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here