Нүүр хуудас Гадаад мэдээ Японы такси үйлчилгээнд КРИПТОВАЛЮТ-аар тооцоо хийдэг боллоо

Японы такси үйлчилгээнд КРИПТОВАЛЮТ-аар тооцоо хийдэг боллоо

99
0
japan-crypto-valut
Японы такси үйлчилгээнд КРИПТОВАЛЮТ-аар тооцоо хийдэг боллоо

Японы томоохон авто дилерүүд болон нисэх буудлын такси үйлчилгээнийхэн криптовалютаар тооцоо хийж эхэлсэн байна.

Японд албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Bitpoint” криптовалют арилжааны газар нь “Hinomaru Limousine” болон “Carch Holdings” компаниудтай нийлэн дээрх үйлчилгээг боломжтой болгожээ.

Энд нэр дурдагдаад буй “Bitpoint” нь Японд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг 16 крипто арилжааны газрын нэг юм.

Орон нутгийн цагаар мягмар гарагт “Bitpoint”-ийн танилцуулснаар 11-р сарын 6-аас 2019 оны 1-р сарын 9 хүртэл Токиод төвтэй “Hinomaru” нисэх буудлын такси үйлчилгээний компани нь төлбөр тооцоогоо криптовалютаар хийхийг зөвшөөрнө.

1981 онд үүсгэн байгуулагдсан “Hinomaru” нь тансаг ангиллын 362 машин, 161 таксийг нисэх буудлын тосох, хүргэх таксины үйлчилгээндээ ашигладаг. Хэрэв нисэх буудлын таксины үйлчилгээний тооцоонд криптовалют ашиглах нь амжилттай байвал, удахгүй ердийн такси дуудлагын үйлчилгээндээ ч ашиглах гэнэ.

Уг шийдвэрийн дагуу Токиогийн 23 дүүрэг болон хотын 2 том нисэх буудал болох Ханеда, Нарита уруу ирж, очих таксинууд криптовалютаар тооцоогоо хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here