Нүүр хуудас Гадаад мэдээ Японы GMO INTERNET компани БИТКОЙН салбарыг орхино

Японы GMO INTERNET компани БИТКОЙН салбарыг орхино

75
0
GMO
Японы GMO INTERNET компани БИТКОЙН салбарыг орхино

Японы интернет үйлчилгээний хамгийн том компани болох “GMO Internet” нь Биткойн олборлогч үйлдвэрлэх бизнесээ орхиж буйгаа мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлснээр 4 дүгээр улиралд ихээхэн хэмжээний санхүүгийн хохирол амссан учраас ийнхүү Биткойн олборлогч үйлдвэрлэхээ зогсоосон байна.

Эргэн сануулахад Япон улсад интернет үйлчилгээний цар хүрээгээр тэргүүлэгч GMO нь 2017 онд Биткойн олборлолтын салбарт нэвтэрсэн бөгөөд цаашид олборлох төхөөрөмж хөгжүүлэхгүй, үйлдвэрлэхгүй, худалдан борлуулахгүй хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар GMO компани крипто олборлогч төхөөрөмж үйлдвэрлэхтэй холбоотойгоор маш их хэмжээний алдагдал хүлээсэн, түүнийгээ энэ салбараас нөхөн олох нь бүтэшгүй болсон тул салбарыг орхихоор шийдсэн гэнэ.

Түүнчлэн “GMO Internet” нь олборлох бизнесээ илүү цэвэрхэн, хямд цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутаг олсон тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, тийшээ шилжих боломжтой юм байна.

Дашрамд хэлэхэд дэлхийн хамгийн том Биткойн олборлогч төхөөрөмж үйлдвэрлэгч болох “Bitmain” нь нийт 2500 ажилтныхаа тэн хагасыг нь халж, цомхтголд оруулах гэж байна гэсэн мэдээ дуулдаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here