Алдарт загвар өмсөгч Миранда Керр болон Эван Спигель нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа сайхан мэдээгээ олон нийтэд зарласан байна. Миранда Керр урьд нь жүжигчин Орланда Блүүмтэй гэрлэж нэг хүүтэй болж байсан юм.
Гэвч 2013 онд салжээ. Харин Snapchat-ийн үндэслэгч Эван Спигельтэй 6 сарын өмнө гэрлэсэн бөгөөд хосууд Лос-Анжелис хотноо 45 зочинтой цомхон хурим хийсэн билээ.
“Victoria secret” – ын хамгийн үзэсгэлэнтэй загвар өмсөгчийн нэгээр түүнийг зүй ёсоор нэрлэдэг бөгөөд 2007 онд Жизель Бундхены оронд “Vectoria secret” -н загвар өмсөгч болох санал хүлээн авч, гэрээнд гарын үсэг зурсан.
Тэрээр анхны Австрали “Сахиусан тэнгэр” болсон билээ. Forbes сэтгүүл түүнийг 2008, 2012 онуудад хамгийн баян супер модель гэж нэрлэж байлаа. 2013 оны эхээр Victoria`s Secret-тэй байгуулах гэрээнээсээ татгалзаж, гэр бүлдээ илүү хугацааг зориулахыг хичээсэн билээ.
Түүнийг Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн тооноос хасагдахад загвар өмсөгчийн замнал нь уруудаж эхэллээ гэж хэвлэлүүдээр дүгнэж байсан ч тэр улам их амжилтыг олсон юм.