Нүүр хуудас Нийгэм Боловсрол Залуучуудын загвар хуралдаан маргааш болно

Залуучуудын загвар хуралдаан маргааш болно

147
0

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран “Модел ЮНЕСКО Монгол” Залуучуудын загвар хуралдааныг гурав дахь жилдээ 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00-20:00 цагт Холидэй Ин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч Биата Транкман, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцоно. НҮБ-ын загварчилсан хуралдаан сүүлийн үед Монголын оюутан, залуучуудын дунд өргөн дэлгэрч буй үйл ажиллагааны нэг бөгөөд “Модел ЮНЕСКО Монгол” нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулганыг загварчилдаг утгаараа онцлог юм.

Энэ жил Тогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөрийн хүрээнд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөт орчныг дэмжих”, “Даяаршиж буй дэлхий ертөнцөд соёл, иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх”, “Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих нь” сэдвээр их, дээд сургуулийн 16-24 насны 150 гаруй оюутан залуус хэлэлцэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here