Нүүр хуудас Гадаад мэдээ Үнэт цаасны хууль бус арилжаа хийсэн…

Үнэт цаасны хууль бус арилжаа хийсэн…

169
0
Үнэт цаасны хууль бус арилжаа хийсэн...
Үнэт цаасны хууль бус арилжаа хийсэн...
Үнэт цаасны хууль бус арилжаа хийсэн банкууд ТОРГУУЛАВ
Хятадын банкны үйл  ажиллагааг зохицуулах хороо  үнэт  цаасны хууль бус арилжаа хийж  луйвардсан  хэргээр  12  банк, санхүүгийн байгууллагыг  295 сая  юань  буюу  46,6  сая  ам.доллараар  торгосон  байна.  12 банкны хууль бус арилжаа нь  7,9 тэрбум юань буюу  1,2 тэрбум ам.долларт хүрсэн  байжээ.
Тус хорооны мэдээгээр Хятадын  шуудангийн хадгаламжийн  банкны  Ганьсу мужийн Увэй хот дахь салбар томоохон  зөрчил  гаргаснаас болж зах зээлд  эмх замбараагүй  байдал үүсгэснийг мөрдөн шалгах  ажиллагааны  үр дүнд илрүүлжээ.  Тиймээс тус банкийг  90,5 сая  юаниар торгосон  байна.  Мөн  Хятадын хөдөө аж ахуйн арилжааны  банкны Цилинь муж  дахь  салбар  томоохон зөрчил гаргсан учир тус банкийг77,4 сая  юаниар  торгосон  байна. Зөрчил  илэрсэн  бусад  10 банкны  дотор  Шаосин, Сямэнь, Нанжин  хотууд дахь банкууд,  Хэбэй мужийн банкууд  багтаж  байна.
Мөн  хууль бус арилжаа хийж  санхүүгийн  зах зээлийн  журмыг зөрчсөн банкнуудын  зарим удирдлагыг халж, заримынх нь  удирдах  албан тушаал хаших эрхийг нь  2-оос  бүх насаар нь хүртэл  хасах  шийтгэл хүлээлгэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here