Нүүр хуудас Гадаад мэдээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч огцрох болсноо мэдэгдлээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч огцрох болсноо мэдэгдлээ

328
0
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч огцрох
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч огцрох
Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ огцрохоо мэдэгдлээ. Түүнийг өөрийн дотны найз эмэгтэйд төрийн хэрэгт оролцох, том компаниудаас их хэмжээний хандив авах боломжийг олгосонд буруутган сүүлийн таван долоо хоногийн турш Бямба гараг бүрт олон зуун мянган иргэн Сөүлийн гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан юм.

1960 онд гарсан бослого тэмцлийн дүнд тус улсын анхны ерөнхийлөгч Синман Ри албан тушаалаасаа огцорч Хавай руу дүрвэж байв. Тэгвэл Пак Гын Хэ үүнээс хойшхи анхны хугацаанаасаа өмнө огцорсон ерөнхийлөгч боллоо.

Өнөөдөр тэрээр телевизийн шууд нэвтрүүлгээр олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Миний цаашдын хувь заяа хэрхэх болон бүрэн эрхийн хугацааг минь богиносгох эсэх шийдвэрийг би Үндэсний Ассемблейд үлдээж байна” гэжээ.

“Хэрвээ эрх баригч болон сөрөг хүчнийхэн төрийн үйл хэргийг тасралтгүй, осол эндэлгүй үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргаж ирвэл би хуульд заасан хугацааны дагуу ерөнхийлөгчийн суудлаасаа огцроход бэлэн байна” гэж Пак Гын Хэ мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг Баасан гарагт парламентаар хэлэлцэхээр болжээ. Одоогоор ерөнхийлөгчийн найз, дуулианы гол эзэн Чой Сүүн Сил, ерөнхийлөгчийн захиргаанд ажиллаж байсан хоёр албан тушаалтан, Чой хатагтайн шадар хүн гэгддэг хөгжмийн найруулагч гэсэн хүмүүс баривчлагдан шалгагдаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here