Нүүр хуудас Гадаад мэдээ 1984 оны энэ өдөр Дуучин Скарлет Йоханссон мэндэлжээ

1984 оны энэ өдөр Дуучин Скарлет Йоханссон мэндэлжээ

77
0
Scarlett-johansson
1984 оны энэ өдөр Дуучин Скарлет Йоханссон мэндэлжээ

1984 оны энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Скарлет Йоханссон мэндэлжээ. Тэрээр 2014-2016 оны хооронд дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийг тэргүүлж байсны зэрэгцээ Форбес сэтгүүлийн хамгийн алдартай 100 хүний тоонд хэд хэдэн удаа багтаж байсан юм.

Скарлет Йоханссон хүүхэд байхаасаа тайзан дээр жүжиглэж байсан бол анх 1994 онд “Умард” нэртэй кинонд тоглож байжээ. Гэвч 1996 онд “Морьтой шивнэгч” кинонд тоглосноор олонд танигдсан юм.

Түүнчлэн 2003 онд “Орчуулгын алдаа” болон “Сувдан ээмэгтэй бүсгүй” кинонд тоглож, үүгээрээ “Бафта” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ.

Мөн нийт 4 удаа “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж байсан бөгөөд дууны 2 цомог гаргажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here