Нүүр хуудас Гадаад мэдээ K-попын гүнж Женни 23 нас хүрлээ

K-попын гүнж Женни 23 нас хүрлээ

804
0
blackpink-Jenny-03
К-попын гүнж 23 настай Женни

Өмнөд Солонгосын “BLACKPINK” хамтлагийн нэр хүнд зөвхөн Солонгостоо төдийгүй, олон улсын хэмжээнд яригдаж байгааг хамтлагийн ахлагч Женнитэй холбон тайлбарлах хүмүүс нилээд бий.

Инстаграм дээр хамгийн олон дагагчтай Солонгосын тэргүүн одуудын нэгт тооцогдох Женни нь дуу хөгжим болон загварын чиглэлээр томоохон нүүр царай болж чадаад байгаа юм.

Алдарт Elle сэтгүүлийн ковер зургаар сонгогдсон Женнигийн ахалдаг “Blackpink” хамтлаг нь АНУ-ын хэд хэдэн томоохон уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийгээд зогсохгүй, дэлхийн амьд хөгжмийн хамгийн том наадмуудын нэг болох “Coachella”-д дуулахаар сонгогдоод байна.

Гадаа талбайд олон зуун мянган шүтэн бишрэгчдийн өмнө дуулдаг “Coachella” амьд хөгжмийн наадамд ихэвчлэн барууны томоохон хамтлаг дуучид сонгогддог. Тэгвэл энэ жилийн “Coachella” дээр Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлаг Ази тивээ төлөөлөн оролцох юм.

blackpink-Jenny
blackpink-Jenny

“Blackpink” хамтлагийн ахлагч Женни нь Сөүл хотын захад орших Анян нэртэй хотод мэндэлсэн ч, хүүхэд насаа Шинэ Зеландын Аукланд хотод өнгөрөөжээ. Тэрбээр Шинэ Зеландад 5 жил амьдарсныхаа дараа ахлах сургуульд суралцахаар Өмнөд Солонгостоо эргэн ирсэн юм.

Бага насаа хилийн чандад өнгөрөөсөн учраас Англи, Солонгос 2 хэлээр эх хэл шигээ ярьдаг. Мөн Япон хэлний ур чадвар нь ч өндөр гэнэ.

Тэрбээр загварын маш өндөр мэдрэмжтэй нэгэн тул түүнийг “Human Gucci”, “YG Princess” хэмээн хочлох нь бий. Хамгийн сүүлд л гэхэд 2018 онд Францын алдарт Chanel брэндийн Солонгос дахь нүүр царай, төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Женнигийн шүтээн нь АНУ-ын дуучин Рианна бөгөөд түүний замналаар карьераа чиглүүлэхийг эрмэлздэг байна. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгчлэн Женни урлагийн дебитээ хийхийн өмнө бүхэл бүтэн 5 жил 10 сарын хугацаанд бэлтгэгдсэн байна.

Багаасаа урлагт элэгтэй байсан тэрбээр удаан хугацаанд бэлтгэгдсэний эцэст 19 насандаа урлагийн карьераа эхлүүлсэн юм.

blackpink-Jenny-01
Дашрамд хэлэхэд Женни нь Солонгосын “EXO” хамтлагийн дуучин Кайтай болздог болсноор K-pop ертөнцийн шинэхэн хүчирхэг хос төрөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here