Нүүр хуудас Нийгэм Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ

197
0
Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ
Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ
Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ
 АТГ-ын шалгалтаар 2017 онд Авлига, албан тушаалын хэргийн улмаас нийт 69,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,4 тэрбум төгрөг нөхөн төлүүлжээ. Үл хөдлөх байр, орон сууц, машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11 төрлийн 29,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин хохирол нөхөн төлүүлсэн байдал 21 хувиар өсжээ. Хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.
-“Монголросцветмет”-ийн захиралыг саатуулсан хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд яваа вэ?

-“Монголросцветмет” компанийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эд ийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авлига, гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

-МХЕГ-ын байцаагчид хахууль авсан хэргээр баривчлагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны XII сарын 8-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий объектуудаас нь нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж байгаа.
-Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярт 2017 оны наймдугаар сарын 04-нд эрүүгийн хэрэг нээсэн. Тэрбээр нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд албаны эрх% албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг илрүүлсэн. Улмаар прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлэн эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа. АТГ-аас Д.Батбаярыг 11-р сарын 16-ний өдөр яллагдагчаар цагдан хорьж шалгасан. 2017 оны 12-р сарын 14-ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж сулласан. Шүүхийн эрх мэдлийн асуудал тул бидэнд санал гомдол гаргах эрх байдаггүй. Зам тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн зохиомол ачаалал дараалал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here