Нүүр хуудас Нийгэм Автобуснуудад хорт утааг бууруулах “DPF” ШҮҮЛТҮҮР суурилуулна

Автобуснуудад хорт утааг бууруулах “DPF” ШҮҮЛТҮҮР суурилуулна

190
0
utaanii_+shuultuur
Автобуснуудад хорт утааг бууруулах “DPF” ШҮҮЛТҮҮР суурилуулна
~Автобуснуудад хорт утааг бууруулах ШҮҮЛТҮҮР суурилуулна~

Японы олон улсын хамтын ажиллагааны “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад “DPF” шүүлтүүрийг суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. “DPF” шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүж байна.

Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ–ийн 1-р баазад “DPF” шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГазар болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 25 автобусанд энэ сард багтаан “DPF” шүүлтүүрийг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here