Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээнийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас жил бүр байгууллагынхаа жолооч нарын дунд зохион байгуулдаг.
Тэмцээн нь ажилтан ажиллагсдаа сурган чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, тогтвортой ажлын байраар хангах ач холбогдолтой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль, замын хөдөлгөөний дүрэм,
нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авахаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьж байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ноос эхэлсэн тэмцээнд байгууллагын бүх жолоочийг хамрагдаж байгаагаараа онцлогтой.
Тэмцээн үндсэн 2 шаттай явагдах бөгөөд хэсэг тус бүрээс гурван байр шалгаруулан нэгдсэн дүнгээ гаргаж байгууллагын аваргаа тодруулна. Тэмцээний эхний шатанд
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1 дүгээр баазын 1, 2 дугаар хэсгээс 102 жолооч оролцож мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорьсноос дараах жолооч нар шалгарч байгууллагын аваргад орох эрхээ авсан байна.