САНАЛ АСУУЛГА: Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлахыг та дэмжих үү?
Шинэ жилийн баяр болоход 10 гаруй хоног үлдсэн энэ өдрүүдэд нийслэлд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна. Түгжрэлийг сааруулах, ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдагийн албанаас жолооч нарын дунд угаарын тэгш, сондгойгоор явуулах эсэхийг шийдэх санал асуулга явуулж байна.
“Замын цагдаагийн алба” фэйж хуудсанд “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжиж байна уу?” гэсэн саналыг асууж байгаа юм. Та бүхэн санал өгөхийг хүсвэл уг фэйж хуудас руу орж саналаа өгөөрэй.
Санал асуулт зургаа хоног үргэлжлэх юм байна.