Автомашин ачсан тохиолдолд И-баримт олгоно
Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж байдаг байна. Эдгээр ААН-үүдэд татвар, НӨАТ-ын тухай хуулиудыг дагаж мөрдөх, QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдлийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хүргүүлсэн байна.
Хэрэв стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглээгүй, татварыг хугацаанд нь тайлагнаж төлөөгүй тохиолдолд тухайн ААН-д Зөрчлийн тухай хуулийн хариуцлага хүлээлгэх аж.
эх сурвалж: olloo.mn