Нүүр хуудас Нийгэм АЗИ ФАРМА ХХК-ийнхан “Үндэсний өгөх өдөр”-г тэмдэглэлээ.

АЗИ ФАРМА ХХК-ийнхан “Үндэсний өгөх өдөр”-г тэмдэглэлээ.

788
0

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 15 жилийн турш тасралтгүй ажилласан АЗИ ФАРМА ХХК-ийнхан ойн хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Жил бүрийн 11-р сарын эхний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэсээр нэлээд хугацаа өнгөрсөн. Тэгвэл энэ өдөр АЗИ ФАРМА ХХК-ийн хамт олон “МАНАА” төвийн бяцхан жаалуудад нэн шаардлагатай хувцас, дархлаа дэмжих витамин, эм бэлдмэлээр бэлэг барилаа.

Тус төв нь өнчин, амьдралын бололцоо муу, өөрийн гэх орон гэргүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 0-4 насны 32 хүүхдийг асран хамгаалдаг юм.

“Эрүүл энхийг эрхэмлэнэ” уриатай АЗИ ФАРМА ХХК-ийн хамт олон Монголын ирээдүй болсон балчир үрсийнхээ эрүүл саруул өсөх таатай орчинг бүрдүүлэх ажилд гар бие оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here