Нүүр хуудас Соёл урлаг “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэ анги гарна

“Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэ анги гарна

1622
0
Cartoon
“Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэ анги гарна
Уолт Дисней кино компани анх 1994 онд араатны хаан симба хүүхэлдэйн киног гаргаж дэлхий нийтийг байлдан дагуулж байсан.

Уолт Дисней кино компанийн бүтээл араатны хаан арслан хүүхэлдэйн киноны шинэ анги  2019 онд гарахаар болжээ. Харин өчигдөр уг хүүхэлдэйн кинонд дуу оруулах жүжигчдийн багийг зарласан байна. “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны Симба арсланд Childish Gambino буюу жүжигчин, найруулагч, дуучин Дональд Гловер дуу оруулахаар болжээ.

Харин симбагийн хос Налагийн дүрийг Бейонсе бүтээхээр болсон байна. Шинэ ангийн дүрүүдэд олны танил алдартнууд дуу оруулж байгаа бөгөөд гадаадын хэвлэлүүд дуучин Beyonce-гийн дуу оруулах Налагийн дүрийг онцолжээ. Шинэ ангийн найруулагчаар Жон Фавреа ажиллаж байгаа юм. Мөн 1994 онд Сибагийн эцэг Муфасагийн дүрд дуу оруулж байсан жүжигчин Жеймс Эрл Жонс ахин дуу оруулахаар болсон аж.

Жон Фаврогийн найруулсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 2019 оны долоодугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийх тов зарлажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here