Алба хаагчид тусгайлан тоноглосон гурван ширхэг АВТОБУС-тай боллоо
Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах албаны Хамгаалалтын газар тусгайлан тоноглосон гурван автобусыг үйл ажиллагаандаа ашиглахаар боллоо.
Тус газрын алба хаагчид нийслэлд төдийгүй орон нутагт хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэдэг онцлог ажил, үүрэгтэй.
БНСУ-д үйлдвэрлэсэн, 45 хүний суудалтай эдгээр автобусыг тусгайлан тоноглож албаны хэрэгцээнд ашигласнаар алба хаагчдын тав тухыг хангах, хувцас, тусгай хэрэгслээ хамтад нь тээвэрлэж явах, үүрэг гүйцэтгэх газарт түргэн шуурхай хүрэх зэрэг давуу тал, ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.