~Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тоглогдлоо~
“Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолтыг энэ сарын 19-ний өдөр “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгуулагдсан байна.
Хорт зуршлаас татгалзахад уриалж буй тус тоглолтод поп, метал, альтернатив, панк болон рок урсгалын шинэ залуу 6 хамтлаг өөрсдийн санаачилгаар оролцов.
Тоглолтыг нийт 100 орчим залуус үзэж, сонирхсон бөгөөд зорилтот бүлгийн залуучуудад энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлжээ.