Нүүр хуудас Нийгэм Цэргийн алба хаагчдад “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” сэдвээр хийлээ

Цэргийн алба хаагчдад “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” сэдвээр хийлээ

152
0
eyger-eh-oron-2018
Эерэг–Эх орон” сэдэвт аян эхэллээ
~Цэргийн алба хаагчдад “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” сэдвээр хийлээ~

“Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж, тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1730 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

Сургалтад Улаанбаатар цэргийн хүрээний 353, 014 дүгээр ангийн 137 алба хаагч хамрагдаж, гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил,

төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад энэхүү сургалтыг аравдугаар сарыг дуустал зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here