Нүүр хуудас Нийгэм Альберт Эйнштейний аз жаргалын зөвлөгөө 1.56 сая ам.доллары үнэд хүрчээ.

Альберт Эйнштейний аз жаргалын зөвлөгөө 1.56 сая ам.доллары үнэд хүрчээ.

168
0
альберт эйнштейн зурган илэрцүүд
Альберт Эйнштейний хэрхэн аз жаргалтай амьдрах тухай зөвлөгөө мягмар гарагт Иерусалим хотод болсон дуудлага худалдааны үеэр 1.56 сая ам.долларын үнэд хүрчээ.
Нобелийн шагналт, герман гаралтай физикч А.Эйнштейн 1922 онд Токио хотод нэгэн шуудан зөөгчид цайны мөнгөний оронд хэрхэн аз жаргалтай амьдрах тухай хоёр “зөвлөгөө”-гөө тэмдэглэлийн цаасан дээр бичиж өгч байсан аж. А.Эйнштейн тухайн үед шуудан зөөгчид “Хэрвээ чи азтай бол энэ тэмдэглэл хэзээ нэгэн цагт үнэд хүрэх болно” гэж хэлж байсан гэнэ.
“Нам гүн, тайван даруухан амьдрах нь амжилт хөөсөн  амьдралаас илүү аз жаргал бэлэглэнэ. Аливаа ажлыг хийх чин хүсэл байвал хийх арга зам олдоно” гэсэн хоёр өгүүлбэрийг тэрбээр “Токио Империал” зочид буудалд хоёр тусдаа цаасан дээр бичиж өгч байжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн европ залуу эхний өгүүлбэртэй цаасыг 1.56 сая ам.доллароор, хоёр дахь өгүүлбэртэй цаасыг 240 мянган ам.доллароор худалдан авсан гэнэ.
Эдгээрийг 5000-8000 ам.долларын үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here