Нүүр хуудас Нийгэм Америк эмэгтэй Хятад, Монгол хоёр охиныг гэртээ хорьж байжээ.

Америк эмэгтэй Хятад, Монгол хоёр охиныг гэртээ хорьж байжээ.

169
0

АНУ-ын Индиана мужийн оршин суугч Мэри Хеллэр гэх эмэгтэй гэртээ өсвөр насны хоёр охиныг олон жилийн турш хорьж байсаныг цагдаагийнхан илрүүлсэн талаар “www.fox59.com” сайт мэдээллээ. Цагдаагийнхан өнгөрсөн нэгдүгээр сард энэ талаар мэдээлэл хүлээн авч, өнгөрсөн хугацаанд хэргийг шалгаж байсан гэнэ. Эмэгтэйн гэрт хоригдож байсан хоёр охин 19, 16 настай гэнэ. Том нь Хятад бол бага нь Монгол хэмээн цагдаагийнхан мэдэгджээ. Уг хэрэгтэй холбогдуулан  цагдаагийнхан Мэри Хеллэрийг баривчилж, мэдүүлэг авч байна. Охид цагдаагийнханд “Бага сургуульд байхад биднийг сургуулиас гаргасан. Тэрбээр биднийг сургуулиас гаргасан шалтгаанаа гэрээр боловсрол эзэмшүүлнэ гэж тайлбарласан. Эхлээд бидэнд хичээл заасан боловч гэнэт л ямар ч шалтгаангүйгээр гадагш гарахыг хориглож, удалгүй хорьж эхэлсэн” гэж ярьцгаажээ.

Тэд зөвхөн шуудангаас сонин авахын тулд л гадагш гардаг байснаа хэлсэн байна. Охид хүнс тэжээлийн дутагдалд орцгоосон гэнэ. АНУ-ын Хүүхдийн хамгаалах төв охидыг хүлээн авч, боловсрол олгож байна. Тэдний ойролцоо амьдарч байсан нэгэн эмэгтэй анх охидын талаар дуудлага өгчээ. Охидын амьдардаг өрөөний цонхыг цаасаар хаасан байсан бөгөөд нэг өдөр Мэри Хеллэр охидыг түргэн хоолны газар дагуулан орсон аж. Охид түргэн хоолны газар орохдоо хоол хэрхэн захиалахаа мэдэхгүй байхаас гадна маш бага идэж байсан нь эмэгтэйд сэжигтэй санагдаж, уг асуудлаар мөрдлөгө явуулахыг цагдаагийн байгууллагаас хүсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here