Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг Б.Алтантулга энэ сарын 22-ны өдөр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Түүний дурсгалыг хүндэтгэж Эрдэнэтийн “MBS HD” телевизийн хамт олон санаачлан Лаатай цуглааныг Амарын талбайд өчигдөр /2019-01-28/ орой зохион байгуулжээ.
Тус цуглаанд талийгаачийн ар гэрийнхэн болон түүнтэй үерхэж нөхөрлөж явсан найз нөхөд Эрдэнэт хотын олон зуун иргэд оролцож эмгэнэл илэрхийллээ.