Нүүр хуудас Нийгэм Төрийн байгууллагын унааг, амин хувьдаа ашиглаж МӨНГӨ олдог байжээ!

Төрийн байгууллагын унааг, амин хувьдаа ашиглаж МӨНГӨ олдог байжээ!

74
0
toriin-unaa
Төрийн байгууллагын унааг, амин хувьдаа ашиглаж МӨНГӨ олдог байжээ!

Албаны унааг, амин хувьдаа ашиглаж түүгээр ашиг олж буй хэрэг гарсан байна.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоохыг Авлигатай тэмцэх газраас үүрэг болгов.

Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагуудын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэх үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here