Өчигдөр буюу энэ сарын 14-ний 13.59 цагт Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудалд АНУ-ын Зэвсэгт хүчний онгоц ослын буулт хийжээ. Тээврийн онгоцны дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсны нь ийн ослын буулт хийхэд хүргэсэн байна.
АНУ-ын Зэвсэгт хүчний онгоцны нисэх баг найман хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд хөдөлгүүр нь гэмтсэн цэргийн зориулалт С-17 онгоцыг засварлаж буй аж.
Уг онгоц энхийг сахиулагчдын ачааг тээвэрлэхээр Катараас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байжээ.
О.Ундармаа