Нүүр хуудас Нийгэм АНУ-ын ЭСЯ-аас мэдэгдэл гаргажээ

АНУ-ын ЭСЯ-аас мэдэгдэл гаргажээ

137
0
АНУ-ын ЭСЯ-аас мэдэгдэл гаргажээ
АНУ-ын ЭСЯ-аас мэдэгдэл гаргажээ
АНУ-ын ЭСЯ-аас мэдэгдэл гаргажээ
Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-д түр ажиллах H-2 визний талаар зарим нэг ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан АНУ-ын ЭСЯ-аас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “H-2 ангиллын визний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй зарим нэг ташаа мэдээ, нийтлэлүүд дээр АНУ-ын ЭСЯ-наас залруулга хийж байна.
Монгол Улсын иргэдийг АНУ-ын түр ажилчны Н-2 визэнд хамруулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас тавьсан бөгөөд АНУ-ын ЭСЯ уг хүсэлтийг дэмжиж Төрийн Департаментад хүргүүлсэн болно.
Монгол улсын зүгээс тавьсан энэхүү хүсэлтийг одоогийн байдлаар Вашингтон хотноо хэлэлцэж байгаа бөгөөд хараахан тодорхой шийдвэр гараагүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here