Нүүр хуудас Нийгэм АНХААР: Амралтын өдрүүдээр зам тээврийн осолд хүүхэд ихээр өртжээ!

АНХААР: Амралтын өдрүүдээр зам тээврийн осолд хүүхэд ихээр өртжээ!

175
0
zamiin-osol-2018
АНХААР: Амралтын өдрүүдээр зам тээврийн осолд хүүхэд ихээр өртжээ!

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10 сарын 13,14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 607 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 426 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.

Ослын улмаас орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтэж бэртсэнээс 9 нь бага насны хүүхэд байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 111 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 4 жолооч осолд холбогджээ.

Орон нутагт бүртгэгдэж буй ноцтой зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдэж байх бөгөөд энэ төрлийн осол нь хурд хэтрүүлснээс шалтгаалж байна.

Тээврийн хэрэгслийн хурдыг нэмэгдүүлж богино хугацаанд урт зам туулах нь эдийн засгийн хувьд болон хугацаа хэмнэх зэрэг дээр ашигтай боловч хөдөлгөөний аюулгүй байдал талаас нь авч үзвэл тийм ч сайн үзүүлэлт биш гэдгийг жолооч та анхаараарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here