Нүүр хуудас Нийгэм АНХААР: Орон нутагт зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ!

АНХААР: Орон нутагт зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ!

58
0
zam-teewriin-zardal
Орон нутагт зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ!

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 516 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Нартын хошуу гэх газар “Toyota Harrier” автомашин онхолдож, зорчигч 28 настай А нас барсан хэрэг,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг “Сансай” гэх хоолны гэзрын урд асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 58 настай О-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here