Тодруулбал, н.Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг хаяг хуурамчаар нээн цагдаагийн ажилтны гэрэл зургуудыг ашиглан
“Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцжээ.
Улмаар 2017 оны тавдугаар сарын 1-нээс хойш нийт 500 орчим иргэнээс ная гаруй сая төгрөгийг залилсан болохыг илрүүлжээ.
Уг этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байжээ. Мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс,
Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр эрэн сурвалжлагдсан аж.
Иймд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.