Энэ талаар ТЦА-ны алба хаагч, хошууч Ц.Гомбосүрэн “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Дунд голын замд осол гарсан тухай дуудлага өчигдөр 21:00 цагийн үед ирсэн. Тээврийн хэрэгслийн жолооч санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж гүүрний өндрийн хязгаарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Жолооч машиндаа ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй. Замыг чөлөөлж, гүүрийн засварын ажлыг эхлүүлээд байна” гэсэн мэдээлэл өглөө.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй, соёлтой оролцохыг уриалж байна