Анх удаа орон сууц авсан иргэн ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ эдэлнэ
Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах юм байна.
Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлснөөс шалтгаалан мөнгөн дүн өөр өөр байх аж. Тухайлбал 2015 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол 1 нэг сая төгрөгөө 2016 онд буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараагийн онуудад төлсөн татвараасаа хамааран хуваан авна хэмээн мэргэжилтнүүд хэллээ.
Түүнчлэн хувь хүн анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөх бөгөөд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаарч гурван сая хүртэл төгрөг авах аж.
Татварын хөнгөлөлтийн материалын бүрдүүлэлт:
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ АНХНЫ ЖИЛД
Д/Д | Бүрдүүлэх бичиг баримт | Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага | |
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх | Монгол шуудан компаниар хүргүүлэх | ||
1 | Харьяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр” авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харьяа татварын албанаас авах / | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх |
2 | Харьяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах | Татварын албаны e-tax.mta.mn сайтад хандан Хувь хүний орлогын албан татварын тайланг /ТТ-06 (a), ТТ-06 (б) / цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх | |
3 | Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харьяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт |
Хүсэлтийг www.mta.mn сайтад Хувь хүн цэсний ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт дотор Тайлангийн маягт, өргөдлийн загвар хэсэгт байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэд орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ | |
4 | Иргэний үнэмлэх, хуулбарын хамт | Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн байх |
5 | Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт | Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх |
6 | Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ | Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ | Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г нотариатаар гэрчлүүлсэн байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ |
7 | Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт | Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж тэмдэг дарж баталгаажуулах | Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар гэрчлүүлсэн байх |
8 | Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ | Чөлөөлөлт эдлэх иргэний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх | |
9 | Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт | Байрны төлбөр төлсөн баримт, төлбөрийн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувийг хуулбарын хамт авч ирэх | Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх |
10 | Хөрөнгийн үнэлгээний тайлан | Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалт үйлдэн хавсаргасан байх | |
11 | Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт | Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна. | |
12 | Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт | Хүснэгтэд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД
Д/д | Бүрдүүлэх баримт | Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага | ||
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах | Шуудангаар хүргүүлэх | |||
1 | Харьяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах | Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх | ||
2 | Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харьяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт |
Хүсэлтийг www.mta.mn сайтад Хувь хүн цэсний ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт дотор Тайлангийн маягт, өргөдлийн загвар хэсэгт байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэд чөлөөлөгдөх орлогын эцсийн үлдэгдэл, хэд дэх жилдээ эдэлж байгаа талаар тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ | ||
3 | Иргэний үнэмлэх, хуулбарын хамт | Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах | Иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн байх | |
4 | Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт | Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах | Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх | |
5 | Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ | Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирээгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх | ||
6 | Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх | |
7 | Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт | Хүснэгтэд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх | ||