Нүүр хуудас Нийгэм Архангайн Өгийнуур дээр шувууны тандалт судалгаа хийлээ

Архангайн Өгийнуур дээр шувууны тандалт судалгаа хийлээ

379
0
shuwuunii sudalgaa-ogii-nuur
Архангайн Өгийнуур дээр шувууны тандалт судалгаа хийлээ
~Архангайн Өгийнуур дээр шувууны тандалт судалгаа хийлээ~

2018 оны 08 сарын 25-28-ны өдрүүдэд Архангай аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Шинээр тархаж буй цар тахал хөтөлбөр”-өөс санхүүжилттэй

PREDICT-2” төслийн баг, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Архангай аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны мэргэжилтнүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт, Өгий нуурт шувууны тандалт судалгааг хийлээ.

Тус тандалт судалгаагаар Өгийнуур болон Дойтын цагаан нуурт шувууны тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтоон нууруудын эргэн тойрноос шувууны сангас цуглуулан лабораторийн шинжилгээнд явууллаа.

Судалгааны явцад шувууны томуугийн болон ямар нэгэн шалтгааны улмаас гэмтсэн болон үхсэн шувуу тааралдаагүй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here