Нийслэлийн Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Ланд марк төвийн 2 давхарт байрлах Арьс гоо заслын эмнэлэгт хяналт шалгалт хийгээд байна.
Шалгалтаар тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил илэрсэн ба улсын байцаагчийн 02-03-284/23 дугаартай актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоогоод байна. Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.