Нүүр хуудас Нийгэм БАЯНХОНГОР: Тарваган тахлын голомтод хайгуулын шинжилгээ хийгдэж байна

БАЯНХОНГОР: Тарваган тахлын голомтод хайгуулын шинжилгээ хийгдэж байна

70
0
tarwagan-tahal
Тарваган тахлын голомтод хайгуулын шинжилгээ хийгдэж байна

Баянхонгор аймгийн ЗӨСТ-өөс Баянхонгор аймгийн Өлзийт сумын Түй-Шаргалжуутын цурав голомтод тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна.

Тус хайгуул шинжилгээгээр монгол тарвага, зурам, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг гүйцэтгэлээ.

Шинжилгээний явцад амьтан олборлон тэдгээрийн үс ноолуураас бүүрэг цуглуулж, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Мөн Өлзийт сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт нутаглаж байгаа хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, санамж материал тараасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here