Нүүр хуудас Эрүүл мэнд БАЯНХОНГОР: 50 ортой хүүхдийн эмнэлэг нээгдлээ

БАЯНХОНГОР: 50 ортой хүүхдийн эмнэлэг нээгдлээ

206
0
bayanhongor-aimag-shine-emnelegtei-bolloo
Баянхонгор аймагт 50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Баянхонгор аймаг нь 30 гаруй мянган хүүхэдтэй. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг амьсгалын замын өвчлөл, суулгалт, нярай, бусад өвчлөлтэй хүүхдүүдийг орон байрны хүрэлцээгүйгээс шалтгаалан зааггүйгээр хэвтүүлэн эмчилдэг байсан юм.

Энэ байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авах хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд үүсээд байсан талаар албаныхан хэлж байв.

bayanhongor-aimag-shine-emneleg
Баянхонгор Хүүхдийн эмнэлэгтэй боллоо

Тиймээс хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэх эмнэлэг барих зайлшгүй шаардлагыг аймгийн удирдлагууд холбогдох яам, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүдэд тавьж, аль аль шатандаа анхаарч хөөцөлдсөний үр дүнд өнөөдөр ийнхүү Баянхонгор аймаг Хүүхдийн эмнэлэгтэй болж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here