Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн дэргэд архидан согтуурсан эхийг 300 мянган төгрөгөөр торгов!

Хүүхдийн дэргэд архидан согтуурсан эхийг 300 мянган төгрөгөөр торгов!

193
0
huuhdiin-erh
Хүүхдийн дэргэд архидан согтуурсан эхийг 300 мянган төгрөгөөр торгов!

БЗД-ийн 22 дугаар хорооны тоот хаягт оришин суух Г, Л нар хажуу айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ ууж байгаад орхисон улаан дарсны үлдэгдлийг 3 настай хүүхэд нь ууснаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар хүүхдийн хордлого тайлагдсан, биеийн байдал хэвийн болсон тул эмнэлгээс гарсан, харин хүүхдийн ээж Л-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлийн 9 дэх хэсэгт заасан

“Хүүхдийн эрхийг зөрчих” Хүүхдийн бие мах бодит халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу 300 мянган төгрөгөөр торгож, хууль зүйн зөвлөгөө өгсөн аж.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хүүхдийнхээ дэргэд тэмдэглэж байгаа баяр бүрийг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэж байхыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here