Хан-Уул дүүрэгт байрлах “Харгиа” арьс ширний үйлдвэрийн эзэн, БНХАУ-ын иргэн монгол ажилтны биед халдаж танхайрчээ.
Хэргийг тодруулбал, БНХАУ-ын иргэншилтэй, эрэгтэй 58 настай Tian Ynkuan гэгч нь үйлдвэрийн ажилтантайгаа муудалцаж, Дорнод аймгийн харъяат 29 настай Ц-ийн баруун чихийг тасалжээ.
Улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг хэргийн газарт очих үед тус үйлдвэрийн хятад ажилчид үйлдвэрийг орхин явсан байсныг яаралтай эрэн сурвалжилж саатуулан шалгаж байна.