Нүүр хуудас Нийгэм АТГ: Авто үйлчилгээ эрхлэгчид анхаар!!!

АТГ: Авто үйлчилгээ эрхлэгчид анхаар!!!

238
0
АТГ: Авто үйлчилгээ эрхлэгчид
АТГ: Авто үйлчилгээ эрхлэгчид

Тээврийн хэрэгслийн тоо өсөхтэй зэрэгцэн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ эрхлэх, сэлбэг материалаар хангах үйлчилгээ эрхлэгчид олноор бий болж байна. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсээс Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд засвар үйлчилгээний нэр төрөлд тохирсон ангилал тогтоох ажлыг эхлүүлээд буй.

Авто үйлчилгээ эрхлэгчид өөрийн эрхэлж буй засвар үйлчилгээний нэр төрөлд тохирсон ангиллаа тогтоолгохын тулд Autobox.mn сайтад хандаж, “Авто үйлчилгээний ангилал тогтоолгох” цэснээс цахим хүсэлтийг үнэн зөв бөглөн бусад файлыг хавсарган хүсэлтээ илгээснээр ажлын 5 хоногт багтаан хүсэлтийг шийдвэрлэж байна.

Ангилал тогтоох шаардлага хангасан тохиолдолд  Автотээврийн үндэсний төвийн 340004009911 тоот дансанд ангиллын гэрчилгээний үнэ 11000₮-ийг тушааж, гэрээ байгуулан гэрчилгээгээ авна.

АНГИЛАЛ ТОГТООЛГОСНООР:

Үйлчлүүлэгчдэд

  • Иргэд үйлчлүүлэгчийн эрх зөрчигдөхөөс хамгаалах, чанартай, баталгаатай үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалан гарах зам тээврийн осол буурч, хүний амь нас, эд материалд үзүүлэх хохирол буурна.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харах боломжтой болно.

Нийгэмд

  • Холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулснаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал сайжрана.
  • Зориулалтын бус байр талбайд, мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор нийгэмд учирч буй хор нөлөөлөл багасна.

Авто үйлчилгээг үзүүлж буй байгууллага, иргэдэд

  • Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагуудын нэр хүнд дээшлэж, ажлын ачаалал, ашиг орлого нэмэгдэх болно.
  • Авто үйлчилгээний салбарт ажиллаж буй ажилчдын мэргэжлийн ур чадвар, ажлын байрны орчин сайжрах болно.
  • Найдвартай, эрсдэлгүй ажлын байраар хангагдах болно.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харж болох бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээг хийхэд хялбар болно.
  • Зориулалтын бус байр талбайд мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор ангилалд хамрагдсан байгууллагаар үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо өсч ашиг орлого нэмэгдэнэ.

Эрх олгож буй байгууллагад

  • Авто үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд болон иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар байгууллагад хуримтлах орлогыг нэмэгдүүлнэ.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харах мэдээллийн санг бүрдүүлснээр доорх боломжууд бүрдэх болно.
  • Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй тайлан буюу мэдээллийн баазтай болно.
  • Нэмэлтээр орлого олох боломжтой болно.
  • Үйлчлүүлэгч болон хамтран ажилладаг ААН байгууллагуудтай цаашид нягт хамтран ажиллах уялдаа холбоо бүрдэнэ.

Цахим орчинд компьютер, гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмж ашиглан autobox.mn сайтад нэвтэрч тээврийн хэрэгслийн засварын түүх үзэх хэсэгт тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арлын дугаарын хамт ашиглан засварыг түүх Осол, зөрчлийн мэдээлэл Татвар Даатгал Онцгой байдал Тээврийн хэрэгслийн бүртгэл Техникийн хяналтын үзлэгийн мэдээллийг нэг дороос үзэх боломжтой.

Autobox.mn сайтаас авто үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлууд, мөрдөгдөж буй хууль тогтоомж, мэдээ мэдээллүүд, ангилал тогтоолгосон аж ахуйн нэгжүүдийн жагсаалт, тэдгээрийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна холбогдох санал хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here