Нүүр хуудас Нийгэм Аялал жуулчлалын салбарт ажиллах залуу хөтөч нар батламжаа гардлаа

Аялал жуулчлалын салбарт ажиллах залуу хөтөч нар батламжаа гардлаа

151
0
Zaluu-hotoch-bagsh-nar
Аялал жуулчлалын салбарт ажиллах залуу хөтөч нар батламжаа гардлаа

Залуусыг аялал жуулчлалын салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс 145 хүнийг төлбөргүй хөтчийн сургалтад хамруулжээ.

Хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, соёлын, дамжин өнгөрөх жуучлалын төв болгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд Нийслэлийн залуу хөтөч сургалт энэ сарын 15-19-нд болж өндөрлөлөө.

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг сургалтад хамрагдсан 145 суралцагч батламжаа гардан авлаа.

Сургалтаар аяллыг эрсдэлгүй, сонирхолтой зохион байгуулах хөтөлбөр гаргах, дэлхийн олон орны соёлын ялгааны талаарх ойлголт, эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх мэдлэг, мэдээллийг олгосон байна.

Нийслэлийн залуу хөтөч аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг хоёр дахь жилдээ НЗДТГ, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын газар хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Сануулахад, өнгөрсөн онд Нийслэлийн залуу хөтөч бэлтгэх сургалтад 300 хүн хамрагдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here