Нүүр хуудас Нийгэм Аялахаар төлөвлөж байна уу “ULAANBAATAR TRAVEL EXPO”-г зорин очоорой

Аялахаар төлөвлөж байна уу “ULAANBAATAR TRAVEL EXPO”-г зорин очоорой

320
0
UB_travel expo
2018 оны зургаадугаар сарын 2, 3-ны амралтын өдөр болох юм
~“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн болно~

Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна.

Тус үзэсгэлэн дөрөв дэх жилдээ буюу 2018 оны зургаадугаар сарын 2, 3-ны амралтын өдөр “Цайны замаар аялахуй” гэсэн уриан доор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд болно.

“ULAANBAATAR TRAVEL EXPO” нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Үзэсгэлэнд аймгуудын аялал жуулчлалын газрууд, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ, төлөөлөгчийн газрууд, Тайванийн төлөөлөгчийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд, сувилал амралтын газрууд, музей үзмэрийн газрууд, тур оператор байгууллагууд, гэр баазууд, банк, аяллын даатгалын компаниуд оролцоно.

Арга хэмжээний үеэр зохиогдох аяллын сургалт, лекц семинар болон төрөл бүрийн арга хэмжээнүүдэд та бүхэн оролцох боломжтой.

Зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here