Нүүр хуудас Нийгэм “Баг төсөл”-өөр Засаг дарга нар МОТОЦИКЛЬ-той болжээ

“Баг төсөл”-өөр Засаг дарга нар МОТОЦИКЛЬ-той болжээ

332
0
bagiin zasag darga_mototsikli
"Баг төсөл"-өөр Засаг дарга нар МОТОЦИКЛЬ-той болжээ
~”Баг төсөл”-ийн хүрээнд Засаг дарга нар шинэ МОТОЦИКЛЬ-той болжээ~

Төв аймаг энэ онд “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд “Баг төсөл”-ийг хэрэгжүүлэн, төрийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарыг шинэ мотоциклиор хангах зорилт тавин ажиллаж буй юм.

Мотоциклийн зардлын зохих хувийг аймгаас шийдвэрлэхээр болжээ. Өндөрширээт сумын Сантын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Энхсайхан, Уянгын 3 дугаар багийн Засаг дарга Б.Гунгаазаан, Хайрханы 2 дугаар багийн Засаг дарга Ц.Сампилноров, Баянтуулын 1 дүгээр багийн Засаг дарга А.Даваа-Очир нар  шинэ мотоцикльтой боллоо.

Энэ нь төв суурингаас алслагдмал газар амьдарч байгаа малчид, ард иргэддээ төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here