Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэн.
Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаад байсан юм.
Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг шуурхай ажиллаж, 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт эрчим хүчийг бүрэн холболоо.
Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК 2018 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утас татаж дуусгалаа. Мөн С-458 агаарын шугамын схем шалгаж, хүчдэл авахад бэлджээ.
Шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгч, 04:38 цагт Дөргөн Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд орууллаа.
Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын иргэдийг тогтвортой эрчим хүчинд холбож дууслаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.