Нүүр хуудас Нийгэм Баруун аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн өмнөд нутгаар хур тунадас их орно.

Баруун аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн өмнөд нутгаар хур тунадас их орно.

183
0

Тахиа жилийн өвлийн цаг агаарын төлөвийг  ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: “Энэ жилийн хүйтний улирлын төлөвийг найман сарын сүүлчээс эхлэн зургаан сараар тооцож гаргасан. Энэхүү ерөнхий төлөвөөс харахад энэ өвөлдөө олон жилийн дундаж орчим, олон жилийн дунджаас дулаан байх нь анзаарагдаж байна.

Нэгдүгээр сар болон хоёрдугаар сард нутгийн хойд хэсэг, баруун болон Хангайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа.

Өвлийн улиралд харьцангуй их хур тунадас орно. ЦУОШГ-ын зургаан сарын өмнөөс гаргасан цаг агаарын төлөв байдал яг тэр чигээрээ үнэн байна гэсэн үг биш. Манай орон эрс тэс уур амьсгалтай гэдгийг санах хэрэгтэй.

Урт хугацааны прогноз гаргах амархан ажил биш.

Улирлын төлөвүүдийг манайх сар сараар гаргадаг. Бусад орны цаг уурын байгууллагууд улирлаар буюу гурван сараар төлөвлөгөөгөө гаргаж байгаа” хэмээн тайлбарлалаа.

“Гурван сард олон жилийн дунджаас дулаан. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд нутгаар хур тунадас их орно.

Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орохоор байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here