Нүүр хуудас Нийгэм Баянзүрхийн товчооны зам засвар эхэлж, нийтийн тээврийн 5 чиглэлд өөрчлөлт орлоо

Баянзүрхийн товчооны зам засвар эхэлж, нийтийн тээврийн 5 чиглэлд өөрчлөлт орлоо

449
0
bayanzurhiin-towchoo
Баянзүрхийн товчооны зам засвар эхэлж, нийтийн тээврийн 5 чиглэлд өөрчлөлт орлоо
~Баянзүрхийн товчооны зам засвар эхэлж, нийтийн тээврийн 5 чиглэлд өөрчлөлт орлоо~

Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоохүртэл авто зам засварын ажил хийгдэхтэй холбоотойгоор тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлийн замналд өөрчлөлт орж байна.

Үүнд:

1. Ч:12 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг зам хаагдах хугацаанд түр зогсооно.

2. ХО:3“Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.

3. ХО:4 “Тэрэлж-Баруун 4 зам” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.

4. ХО:5 “Налайх – Офицеруудын ордон – МУБИС” чиглэлийн үйлчилгээг Налайхаас Баянзүрхийн товчоо хүртэл 9 тээврийн хэрэгслээр, Баянзүрхийн товчооны уулзвараас Уулын зам,Их монгол улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн 4 зам, МУБИСхүртэл 13 тээврийн хэрэгслээр 2 чиглэл болгон хувааж, үйлчилгээг зохион байгуулна.

5. ХО:11 “Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөв.

Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн

хөдөлгөөнийг түр хязгаарлаж хийх тул зорчигч та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here