Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, ирэх баасан гарагт буюу энэ сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хороод, 28 харьяа хэлтэс,алба, газар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд хамтран оролцох юм.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуй, нэгж байгууллагууд ойр орчны 50 метр газрыг цэвэрлэх юм. Харин холбогдох байгууллагууд гэрлийн шон, барилга байгууламж дээр наасан зарлалын хуудсыг цэвэрлэх, гэрэлтүүлэг бүрэн асч байгаа эсэхийг шалгах зэрэг ажлыг хийнэ.
Мөн 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулна. Иймд үндэсний мод тарих өдөрт болон бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт ажилтан албан хаагчдыг идэвхтэй оролцохыг дүүргийн Тамгын газраас уриалж байна..